XVVT 1a                                                       welcome to our blog


                          Хардалт
Хайртай бол хартай гэдэг үгийг бид мэдэх билээ. Хардах, хардуулах хоёрын аль алинд хэцүү байдаг тул хардаж сэрдсэн харилцаа хэнд ч таатай байдаггүй. Ер нь хардалт гэж юу болох, ийм мэдрэмж хүнд яагаад төрдөг талаар сонирхъё.

Гэр бүлийн хосын нэг нь өөр хүнтэй харилцаа тогтоосноос (бодит эсвэл, бодит бус таамаглал байж болно) нөгөөд нь илрэх сөрөг сэтгэл хөдлөлийг хардалт гэж тодорхойлсон байна. Анхдагч харилцаа оршин тогтноход гэр бүлээс гадуур тогтоосон харилцаа аль хэр аюултай байхаас хардалтын хэмжээ шалтгаалдаг байна.

Хардалт нь хүмүүсийн дотно харилцаанд хил, хязгаар тогтоох нэгэн арга зам болдог гэж нийгэм судлаачид үздэг байна. Өөрөөр хэлбэл, аливаа нийгэмд эрхэмлэгддэг харилцааг эвдэхгүй хадгалахад хардалт зохих үүрэгтэй ажээ. Тэр ч утгаараа гэр бүлийн хардалт нь аль ч нийгэмд байдаг гэж нийгэм судлаачид үздэг. Ялангуяа гэр бүлийн хүмүүсийн хамгийн хувийн бөгөөд нандин харилцаа болох бэлгийн харилцаанд гаднаас аюул заналхийлэх тохиолдолд маш хүчтэй хардах сэтгэл хүнд үүсдэг байна.

Хардалт нь мөн хүйсийн хувьд ялгаатай байдгийг судлаачид ажиглажээ. Эхнэрээ өөр хүнтэй бэлгийн харилцаа үүсгэх вий гэж эрэгтэй хүн харддаг байхад нөхрөө өөр эмэгтэйд сайн болох вий гэхээс эмэгтэй хүнд хардах сэтгэл төрдөг ажээ. Үүнийг эрэгтэй хүний үр удмын цусыг “цэвэр” үлдээх гэсэн байгалийн зөн совинтой холбож тайлбарладаг байна. Харин эмэгтэй хүний хувьд нөхрөө өөр хүүхэнд сайн болбол үр хүүхэд, гэр бүлдээ зориулдаг нөөц баялаг нь багасна гэж эмээснээс харддаг гэж үздэг ажээ.

Хардалт яагаад нийтлэг байдаг вэ? Хартай нөхөр эхнэртээ өөр эрэгтэйг ойртуулахгүй байснаар өөрийн үр удмаа “цэвэр” үлдээдэг бол хартай эмэгтэй нөхрөөсөө илүү эд баялагхүртэж үр хүүхдээ эсэн мэнд өсгөдөг байна. Ийм учраас хардалт их бага хэмжээгээр дотно харилцаанд байх шалтгаан байдаг гэж нийгэм судлаачид үздэг. Харин хардах сэтгэл сэргэхэд хоёр өөр нөхцөл байдал үүсэхэд хүргэдэг болохыг нэгэн судалгаа харуулжээ.

Аз жаргалтай гэр бүлийн хосууд сэтгэл тайван, амьдрах урамтай, өөртөө итгэлтэй байдаг. Харин хүний өөртөө итгэх итгэлд гадны “аюул” учирвал хардах сэтгэл сэргэнэ. Тухайлбал, хайртай хүн нь өөр хүнийг сонирхож буй нь мэдэгдвэл “Тэр надаас илүү түүний сэтгэлийг булааж байна” гэдэг бодол төрдөг нь өөрийгөө голоход хүргэж болно. Энэ үзэгдэл гэр бүлийн хардалтад зонхилдог бөгөөд өөртөө итгэх итгэл тааруу хүмүүс ийнхүү хардаж, сэрдэх нь илүү байдаг гэж судлаачид үздэг.

Дараагийн нөхцөл байдал нь дээрхээс арай хүнд, хайртай хүнээ алдчих вий гэхээс хардалт төрдөг байна. Хүн өөрийн хүсэж, хайрлаж байсан хүнээ алдана, хамтдаа хийж бүтээсэн бүх сайхан зүйлсээ нураана гэж бодоход хардах сэтгэл төрөх нь зүйн хэрэг билээ. Нөгөөтэйгүүр, гэрлэсэн хосын ойр дотны болон ажил төрлийн хүрээний нь  хүмүүсийн гэр бүлийн асуудал, салалт зэрэг нь зарим гэр бүлийн хосуудад хардалт төрүүлэх сэтгэл зүйн нэгэн шалтгаан болно.

Харин судлаачдын үзэж буйгаар хардалт нь гэнэт эхэлдэг боловч тодорхой хэдэн үе шатыг дамждаг ажээ. Эхлээд хүн гэр бүлийн харилцаанд аливаа нэг аюул нүүрлэж буйг мэдэрч, өөртөө итгэх итгэл алдран, улмаар юу болоод буйг тогтоодог байна. Дараа нь үүсээд буй “аюулын” талаар сэтгэл хөдлөлд автдаг ба энэ нь маш огцом, хүчтэй бухимдал болон яваандаа болж буй нөхцөл байдлыг дахин үнэлж, юу хийхээ шийдэх гэсэн хоёр үе шатаар илэрдэг ажээ. Энэ үед “тун аюултай” гэж үзэж байсан нөхцөл байдал нь арай хөнгөрч “хэцүү асуудал” мэт санагдах тул анх үүссэн хүчтэй бухимдал бага зэрэг тайлагдана.

Ийнхүү үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаагаас болж хардаж буй хүмүүс янз бүрийн зан үйл хийдэг. Зарим хүн хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцаж, эвээр зохицуулахыг оролдоно. Энэ үед хос хоёр өөрсдийн харилцааны доголдож байгаа асуудлыг тогтоох, шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтой болох бөгөөд улмаар харилцаагаа улам сайжруулж болно.

Зарим хүний хувьд хардалт нь хүсээгүй үр дагаварт хүргэж болно. Өөртөө итгэх итгэл буурснаас сэтгэл гутрах, архи тамхи хэрэглэж, улмаар амиа хорлоход ч хүргэж болно. Эсвэл уур хилэнгээ барилгүй, гэр бүлийн хүнээ, эсвэл түүнтэй холбогдсон хүнийг зодож нүдэх зэргээр хүч хэрэглэх, зарим тохиолдолд хүн амины хэрэг гарахад хүргэдэг билээ.

Хардалтаас үүдэн хүний амь хохирдог жишээ олон байдаг нь “хар ихэдвэл өвчин болно” гэсэн яриа үүнээс улбаатай байх талтай.

Хардалтын гурван төрөл
1. Хэвийн

         2. Зан аашийн онцлог

         3. Өвчин гэсэн гурван янз байдаг

Зөвөлгөө


1. Маш сонирхолтой.
Мэдээж дэгжин бас харц булаасан хөвгүүнд бид өөрийн мэдэлгүй сэтгэл татагддаг. Yүнээс гадна бидэнд түүнтэй үнсэлцвэл ямар байх бол, тэр хэр сонирхолтой нэгэн бол гээд өч төчнөөн бодол төрж түүнд хөтлөгдөн жолоогоо алдах нь бий.

2. Yл тоомсорлол
Чи түүнийг үргэлж анхны үнсэлт шигээ халуухан бас ялдам үнсэлт бэлэглэж гарыг чинь үнсэн таалж чангаас чанга тэвэрч цээжиндээ наан энхрийлж байхыг хүсдэг. Гэтэл тэр энэ бүгдийг ор тас мартчихсан. Чамтай анх танилцаад удаагүй байсан үеийнх шигээ чамд ер анхаарал тавихаа байчихсан. Ийм үед өөрийн эрхгүй бид хайр энхрийлэл, анхаарал халамжийг хэн нэгнээс хүсч тэмүүлдэг.

3. Бүгд л ингэдэг
Найз охидууд чинь утсаар танилцсан хөвгүүдтэйгээ болзож эсвэл чатаар өөр хэн нэгэнтэй харилцах гээд долоо хоног бүр өөр өөр хөвгүүдтэй найзалдаг. Харин чи ийм найз охидынхоо хажууд зүгээр байж чадна гэж үү. Чи тэдэнд уруу татагдаж бүгд л ингэдэг юм чинь гэсэн ойлголттой болох болно.

4. Өшөө авалт
Та хоёр муудалцаж чи хаалга саван гарч өөрийнхөө хойноос байнга гүйж байдаг нэгэн дээр очиж бүгдийг мартаж бухимдлаа тайлна. Харин маргааш нь найз хөвгүүн чинь чамаас уучлалт гуйн ирэхэд чи өөрөө өөрийгөө дөнгөчихсөнөө ухаарна.

5. Тэдэнд ч бас сонирхолтой байдаг
Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй. Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харц унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Винни Пухтэй хамт байх тааламжтай зүйл биш мэт санагдана. Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тулд түүний хувьд чи шинэлэг шүүслэг алим хэдийн биш байх болно. Түүнд тухайн үед юу юунаас илүү дэргэд нь бүжиглэх охин ямар дотоож өмссөн нь сонирхолтой байх болно.
6. Азгүй тохиолдол
Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж урдаа байсан хундагатай архи, лаазтай пиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн юм бүү мэд. Түүнийг гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол?

7. Чи маш сайн охин
Ихэнх залуу хүмүүст дараахи нөхцөл үйлчилдэг. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншин өгч уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэх бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учир тэднээс шууд сексийн харьцааг шаардаж өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахаа боддог явдал юм. Мэдээж энэ маш муухай хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу?

8. Тэд ч бас өшөө авахыг хүсдэг
Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу байхгүй. Гэтэл найз хөвгүүн чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол доромжлол мэт санагдаж тэр ч бас чамд өөр шиг чинь хандаж чадна гэдгээ харуулахыг оролдоно. Хардалт бас урвалт хамт оршдог л юм байна.

мэдрэмжээ хуурамч биш гэдэгтээ бүрэн итгэлтэй болтолоо хүлээ. Хүчтэй бас шуналтай хүсэл зүрх сэтгэлийн хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан өөрийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймд ямар ч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцласан нь дээр.