XVVT 1a                                                       welcome to our blog
Picture


        Тархи
Хүний тархи  толгой ясны дотор байх учир   түүний  дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна.   Хүний тархины жин дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г аас хэтэрдэггүй гэж үзсэн. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм.
Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм.  
Уртавтар тархи ба түүний хажууд  варолиевын холбоо гэдэг тархины дамжуурга нь амьсгалах , хоол боловсруулах, зүрхний ажиллагаа эдийн солилцоо зэрэг бие махбодын нарийн үйлийг зохиүцуулдаг.  Уртавтар тархинд хамгаалах рефлекс найттах ,ханиах , хүүхэн харааны хувиралт гэх мэт үүсгэх төв бий. Уртавтар тархи нь  2,5-3 см  орчим урттай , 1,5 см  өргөн , 1 см зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна. Уртавтар тархинд амьсгал, зүрх, судасны болон хоол боловсруулах  эрхтний үйл ажиллагааг зохицуулах төвүүд оршино. 

Бага тархи нь хөдөлгөөний тэнцвэр зохиоцуулах, булчингийн тэнхлийн хэвийн  тэнхэл гэнэт буурч сул дорой болдог. Энэ нь хүнийг ямар нэг хөдөлгөөний үед түргэн ядардаг болгож байна. Иймээс хөдөлгөөн нь зөв биш, баримжаагүй болдгоос толгой ба хөл гар чичэрч  ямар нэг ажилыг гүйцтгэхэд  саад болох нь элбэг. Бага тархи нь биеийн тэнцвэр ухамсартай ухамсаргүй үүргийг зохицуулна.

Дунд тархи нь дөрвөн төвгөр ба тархины сууриас  улаан цөм ба хар эд бүтнэ. Үүний гол үүрэг нь булчингийн тэнхлийн жигд ажиллагааг хувиарлан зохицуулахад оршино. Энэ тархинд  бас бие тэнцүүрийн рефлексийн нум зам  бий болно. Рефлекс нь  биеийн байдал өөрчлөгдөхөд  түүнийг хэвийн зөв байдалд нь оруулж өгнө. Хөдөлгөөн  биеийн  эрхтний байрлалы. н рефлекс нь биеийн эргэлт дэхь шулуун хөдөлгөөний үед үүснэ.  Баримжаалах  рефлекс нь гэрэл дууны  цочрол өгөгдөж нүд толгой хөдлөх үед үүснэ.


Дунд тархины дотоод бүтэц
Дунд тархийг хөндлөн зүсэж үзэхэд дөрвөн толгодтой дээвэр ба тархины хөл гэж хоёр хуваана. Хөлийг нь хар бодисоор дайруулан зүсэхэд суурь ба дээврийн доорх гэж хоёр хуваагдана.  Дөрвөн толгод ба тархины хөл хоёрын хооронд дунд тархины хөндийн үлдэгдэл болох сувгийг усан суваг гэнэ. Энэ сувганд ар тархины  IҮ ховдлыг  111-ховдолтой холбодог. 

Дунд тархи түүхэн хөгжлөөс үзэхэд харааны дээд төвийн дор нөлөө бүхий газраас шууд үүсэн гарсан учир дунд тархинд нүдийг мэдрэлжүүлэх мэдрэлийн  төвүүд байхаас гадна хараа болон сонсголын анхдагч  төвүүд орших дөрвөн толгод гол  хэсэг  нь болно. Завсрын тархи энэ тархинд харааны төвгөр гэдэг тархи цайвар бодис, төвгөрийн доод хэсэг байрлана. Завсрын тархи нь төрөлхийн нарийн хөдөлгөөн тухайлбал  зөн билэг инстикт  зэрэг ажиллагааны эрхтний төв байрлана.  Харааны төвгөрийн доройтлоос эрхтнүүдийн  мэдрэх чадвар муудах буюу буурч алдагдах явдал бий.  Цайвар бодисын доройтлоос  хүний биеийн нилээд төрлийн хөдөлгөөн муудах ба хөдөлгөөнгүй ч болох явдал байдаг.төвгөрийн доод хэсэг нь вегатет нь дотоод мэдрэлийн тогтолцооны дээд эрхтэн юм.  Энэ тархи нь зөн билэг, сэтгэлийн мэдрэмтгий чухал үүрэгтэй.

Их тархи 

 Их тархи нь тархины бусад хэсгүүдийн дээд талд орших бөгөөд хоорондоо  тархилаг биеэр холбогдсон баруун, зүүн тал бөмбөлөг гэсэн 2 үндсэн хэсгээс тогтоно. Их тархи нь гадна талаасаа цайвар бор өнгийн нимгэн давхаргаар хучигдсан давхарга нь 1-4 мм зузаан, мэдрэлийн эсийн 6 үеэс тогтсон байдаг.

Тархины үйл ажиллагаа рефлексэн шинж чанартай болох нь

Мэдрэлийн тогтолцооны  ажиллагааны  үндсэн  хэсэг нь рефлекс  юм.  Мэдрэх  эрхтэнд  цочроол нөлөөлөхөд  мэдрэлийн тогтолцооноос  өгч байгаа хариу  ажиллагааг рефлекс  гэнэ. Рефлексийн  ажиллагааг дотор нь  мэдрэх, төвийн, хөдөлгөөний, гэж гурав хуваана. Рефлекс  доорх маягаар явагддаг. Үүнд эхлээд  цочроод рецепторт  мэдрэх нервийн төгсгөл нөлөөлж хөөрлийн процесс бий болгоно.  Хүнд маш олон янзын  рефлекс бий. Гэнэтийн хүчтэй дуу чимээнээс цочих, хүсэх, гуйх, тушаах тулгахад түүнийг биелүүлэх,  хурц гэрэлд хүүхэн хараа нарийсаж, харанхуй бүрэнхийд томрох зэрэг болно. 

Рефлекс нь өөрийн үүсэл ба бий болгож байгаа мэдрэлийн хобоо авцалдаагаар  нь: 

Нөхцөлт биш рефлекс

Энэ  нь төрлөхийн чанартай рефлекс бөгөөд тодорхой цочролд хариу өгч байгаа бие мах бодын урвал юм.  Жишээ нь дөнгөж төрсөн хүүхэд эхийн хөхөнд уруулаа хүргэмэгц амаа  ангайж  хөхөн шүлс ялгаруулдаг. Энэ рефлексийн үндсэн онцлог нь  тодорхой цочроол ба бие махбодын хариу урвалын хооронд тогтмол мэдрэлийн холбоо байдагт оршино.  Жишээ нь хурц гэрэл нүдний хүүхэн харааг ямагт бага  болгож нарийсгана. Нөхцөлт биш рефлекс нь зөвхөн бага хэмжээгээр өөрчлөгдсөн орчин нөхцөлд зохицуулахад туслана.  Иймээс  нөхцөлт биш рефлекс нь шинэ буюу  их  өөрчлөгдөж  байгаа гадаад орчин  нөхцөлд  дасан зохицуулдаг рефлекс биш юм. 

Нөхцөлт рефлекс 

Нөхцөлт рефлекс нь хүний хувийн амьдралын явцад үүсэн батжин бэхжих бөгөөд тэгэхдээ заавал уураг тархины гадрын оролцоотойгоор явагдана. Нөхцөлт рефлекс, рефлексийн  тогтмол замаар явагдах ба түүний үр дүнд их тархины тал бөмбөлгийн гадарт  мэдрэлийн холбоо авцалдаа бий болно. Нөхцөлт рефлекс нь гадаад цочроогч ба бие махбодын хариу урвалтай мэдрэлийн тогтмол биш харин түр холбоо барина. Нөхцөлт рефлекс нь тохионы шинж чанарыг агуулах бөгөөд тэр түүний гол онцлог болно.  Хүн амьдралынхаа явцад сургалт  хүмүүжлийн ажлаас хамгийн дээд  журамтай  нөхцөлт  рефлексийг олж авна.  Завсрын цочроол батжуулагч  цочроолоос  түрүүн өгөгдөж байх  хэрэгтэй болно.  Жишээ нь амьтанд эхлээд хоол өгч байгаад дараа нь хоолны өмнө  гэрэл асаах бол нөхцөлт рефлекс үүсэхгүй . Нөхцөлт рефлекс нь их тархины тал бөмбөлгийн гадрын ажиллагааны үед сайн гарч ирнэ гэдгийг  И.П. Павловын  туршлага баталжээ.  Хэрэв хүн нойрмог зүүрмэг байвал  нөхцөлт рефлекс гарч ирэхгүй.  Нөхцөлт рефлексийн бий болох нь амьтан сэрүүн ба цовоо сэргэлэн байх  байдлаас шалтгаална.

 Дээд мэдрэлийн үйл ажиллагааны үндсэн зүй тогтоол

Дээд  мэдрэлийн үйл ажиллагаа нь мэдрэлийн хоёр  процесс –хөөрөл саатлын хэлбэрээр  явагдана.  Хэрэв хөөрлийн  процесс нь уураг  тархины  гадрын идэвхтэй ажиллагаатай холбоотой явагддаг бол саатлын процесс нь хөөрөлтийн ажиллагааг зогсооход чиглэгдэх ба тархины гадарт үүссэн хөөрлийн процессыг  саатуулна. Саатал нь гадаад ба  дотоод саатал гэж хоёр үндсэн дүрстэй байна.  

         Мөн олон төрлийн саатал байдаг   Үүнд:

                  Нөхцөлт биш саатал 

                  Хязгаарлах буюу хамгаалах саатал 

                  Дотоод саатал

                  Замхраагч саатал 

                  Ялгагч саатал