XVVT 1a                                                       welcome to our blog

             
                          Гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт.

Гэр бүлийн сэтгэл судлал нь ерөнхий сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар шинжлэх ухаан юм.  Нийгэм түүний анхдагч нэгж нь хүний нийгмийн эртний хэлбэр болох гэр бүл юм.

Гэр бүл нь нийгэм эдийн засгийн байгууламж хэвшмэл бүтэц үе давхаргатай органик холбоотой болох нь нийгэм, гэр бүлийн уялдаа холбоо. Гэр бүлийн амьдрал нь өөртөө биологи, нийгэм, ахуй, эдийн засаг, сэтгэл зүйн, үзэл итгэлийн харилцааг багтаасан оюун ухааны ба материаллаг хүрээллийн нэгдэл хэмээн тодорхойлсон байдаг.

Өрх гэрийн аз жаргалаас улс орны аз жаргал эхэлдэг.

  Гэр бүл төлөвлөлт: Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ? Гэр бүл төлөвлөлтийг дараах байдлаар авч үздэг байна.

   Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хүүхэд төрүүлэх явдлыг гэр бүлийн хосууд төлөвлөн зохицуулахыг хэлнэ. Гэр бүл төлөвлөлтөөр төрүүлэх хүүхдийн тоо болон тэдгээрийн хоорондын зайг тодорхойлох эрхийг гэр бүлд өөрөө даадаг  юм.  Өөрөөр хэлбэл гэр бүл төлөвлөлт гэдэг нь танай гэр бүл хэр зэрэг тогтвортой амьдрах вэ гэсэн асуултад хариулт өгч байгаа юм. Тухайлбал, хэдэн хүүхэдтэй болох, өрхийн орлогоо яаж оновчтой зөв хуваарилах вэ гэдгээс эхлээд өрхийн аз жаргал, эдийн засгийн чадавхийг тасралтгүй үргэлжлүүлэх судалгааг урьдчилж хийнэ гэсэн үг. Гэр бүл төлөвлөлтийг ухамсартайгаар эцэг эх болох явдал хэмээн ойлгож болно. Хэвлийд хүүхэд олохоос эхлэн тээж төрүүлэх эсвэл жирэмслэлтээс сэргийлэх болон үр хөндүүлэх зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хяналт тавьж гэр бүлд хүүхэд төрүүлэх, эс төрүүлэх, хүүхэд хоорондын зайг зохицуулахаар гэр бүл төлөвлөлт хэрэгжих ба энэ нь залуучууд бидний асар том хариуцлага юм.
  

   Гэр бүлийг үр ашигтай төлөвлөх нь хосууд жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар хэр мэдээлэлтэй байгаа, амьжиргааны янз бүрийн түвшинд буй гэр бүлүүд тэдгээрийг ашиглах боломж, хүртээмж хэр байгаагаас шалтгаална. Тиймээс өнөөгийн залуус, залуу гэр бүлүүд, гэр бүл төлөвлөлтийн тухай талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, сайтар анхаарч төлөвлөх хэрэгтэй.

   Эрүүл мэнд, хүний эрх, хүн ам зүй хэмээх 3 үндсэн шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлж байдаг.  Охид эмэгтэйчүүдийн хувьд  18-35 нас нь  амьдралын нөхөн үржихүйн хамгийн аюулгүй үе бөгөөд төрөлтийн хоорондын зай 2 ба түүнээс дээш жил байх нь зүй зохистой ажээ.

   Хувь хүн, гэр бүлийн хос бүрийг жирэмслэлт, төрөлтийг зохицуулах эрхээр хангах нь гэр бүл төлөвлөлтийн үзэл санааны үндэс юм.
   Энэхүү асуудалд залуучууд, гэр бүлийн хосуудын хандах хандлага, насны онцлог, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, өсвөр үеийнхний мэдлэгийн түвшин, шаардлага, ач холбогдол, төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилт, мэдээлэл сурталчилгааны байдалд анхаарал тавин судалдаг байна.

Зөвхөн XX зууны хоёрдугаар хагасаас гэр бүл төлөвлөлтийг хүний эрхийн асуудал хэмээн үзэх болсон бөгөөд хэт олон хүүхэд тээж төрүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой, жирэмслэлтийн хоорондын зай тохиромжтой байх нь эхийн болон хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг байна. 
    Дэлхийн хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг 1952 онд Энэтхэг улсын Бомбей хотноо байгуулагдан өдгөө 184 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
   Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо нь Adolescents -өсвөр үе, залуучууд, AIDS/HIV - ХДХВ/ДОХ, Abortion - үр хөндөлт,Access – үйлчилгээний хүртээмж болон Аdvocacy - ухуулга сурталчилгаа гэсэн 5 чиглэлээр ажилладаг юм байна.

   Улс орон болгонд гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийг баталж тухайн улсын хүн амын өсөлтөө хамааран хүүхэд төрүүлэхийг хөхүүлэн дэмжих эсвэл хүүхдийн тоонд хязгаарлалт тавих, гэр бүл төлөвлөлтөөр зөвлөгөө өгөх механизмыг бүрдүүлэх, жирэмслэхээс сэргийлэх хэрэгслээр хүн амыг хангах зэрэг зорилтыг хэрэгжүүлдэг. 

   Манай улсад бол "Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө" гэсэн зарчмыг баримталдаг. Амьдралд хөл тавьж буй залуу гэр бүлүүдийн хувьд энэ нь зөв алхам юм.  1989 онд манай оронд үр хөндүүлэх явдлыг чөлөөтэй болгосноор гэр бүл төлөвлөлтийн асуудал улам хурцаар тавигдаж төрийн бодлогод тусгалаа олох болжээ.

Гэр бүл төлөвлөлтөд хэрэглэх жирэмслэлтээс сэргийлэх уламжлалт болон орчии үеийн арга хэрэгсэлийн талаар:

   Жирэмслэлт нь: эр, эм эс хоёр хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Иймээс жирэмслэлтээс сэргийлэх (хамгаалах гэж заримдаа ярьдаг) гэдэг нь чухамдаа эр эм 2 эсийг нэгдүүлэхгүй байна гэсэн үг юм. Жирэмслэлтээс  хамгаалах  олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт хувааж үзэж болно.

   Нэгдүгээрт. Уламжлалт буюу физиологийн аргууд:Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмлэж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм.

   Харин гадуур тавих буюу бэлгийн ажлыг таслан үрийн шингэнийг үтрээнээс гадна гадагшлуулах  аргын хувьд бол эрсдэл ихтэй 40% хамгаалдаг гэж үздэг ба, бэлгийн ажил тасалдуулах нь физиологийн хувьд бэлгийн сулрал үүсгэх сөрөг үр дагавар байж болохыг үгүйсгэхгүй юм.  Бэлгийн харьцаанд орсны дараа үтрээг угаах арга бас багтдаг.

   Хоёрдугаарт. Саад хийх аргууд (barrier method) нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлж үр тогтоохоос хамгаалдаг. Үүнд: Эр ба эм бэлгэвч нь үрийн шингэн умайн хүзүүгээр дамжин умайд орохоос сэргийлнэ. Хамгаалах магадлал 90% дээр нь Бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн сэргийлдэг.

   Үтрээний ба умайн хүзүүний хаалтыг (diaphram) бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална.

   Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална.

    Гуравдугаарт. Дааврын аргууд нь эмэгтэй хүний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн эсийн гадагшилтыг дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална.Үүнд:  Дааврын эм. Энэ нь эм бэлгийн 2 дааврыг (эстроген болон прогестрон) дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг бөгөөд     Холимог эм (combined oral pills) гэж нэрлэдэг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна. Хэрэглэх арга: Тогтмол, хуваарийн дагуу ууна.

      Тариа (injection) Тариаг өгзөгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Хоёр төрлийн тариа байдаг. 12 долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хүртэл үйлчилдэг Нористерат юм.

   Суулгац (implant) Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Суулгац нь шүдэнзний модноос нарийхан прогестрон агуулсан 34 мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг суулгана. Энэ нь мэс ажилбар тул хэсгийн мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой.

Дөрөвдүгээрт. Химийн аргууд:

  Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлсэнээр үр тогтох чадваргүй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай.Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулт умайн хүзүүний таглаа,өрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар суурилуулдаг.

 

Тавдугаарт. Мэс заслын арга:

    Үрийн суваг боох арга
Эрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгийг таслах мэс ажилбар (vasectomia) хийнэ. Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ.  Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэвтрэн орохоос хамгаална.

   Хамгийн сүлийн үеийн арга нь  Дааврын суудгац юм.

   Суулгац нь шүдэнзний модноос нарийхан  трогестрон агуулсан 34мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг сууллгана.  Энэ ннв  мэс ажилбар тул хэсгийн  мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой. Үүнд 10 мин орчим  хугацаа шаардагддаг. Суулгац нь 5 жилийн турш байнга прогестрон  ялгаруулж шууд цусны урсналд оруулдаг.Гуурсыг авсан  цагт үйлчилгээ нь зогсдог. Сөрөг нөлөөллийн хувьд прогестрон агуулсан эм хэрэглэхтэй адил.

.

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм

Жирэмслэхээс хамгаалах эмээ уухаа мартах, жирэмслэж болох үед хамгаалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч цоорч урагдах, умайн ерөндөг унах, хүчиндүүлэх зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай явдлууд амьдралд тохиолддог. Ийм үед жирэмслэхээс хамгаалах зорилгоор уг аргуудыг хэрэглэж болно. Үр дүн:    Хэрэв хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор багтаж эмийг уувал жирэмслэх магадлалыг 75 хувь хүртэл бууруулж чадна.


Сэдэв : Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа

1 .Өөртөө дуртай бай Өөртөө таалагддаггүй, өөртөө дургүй бол өрөөл бусад нь яаж чамд дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө ганц цагийг зориулж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг бол та өөрийгөө хайрладаг, өөртөө таалагддаг хүн гэсэн үг. Өөрийгөө хайхардаггүй бол энэ байдлаа өнөөдөр, яг одоо таслан зогсоо. Учир нь энэ нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаварын таатай хөрс болж өгдөг. Гоё сайхан зүйлд ухаангүй дурладаг нь хүн төрөлхтний төрөлх араншингуудын нэг билээ.

2. Сонголтоо сайн хий Хэдийгээр өөртөө таалагддаг, сайн мэддэг хүмүүсийнхээ дунд байгаа ч яаран сонголт хийх нь тийм ч сайн зүйл биш. Хүнтэй сууна гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг. Тиймээс тэрхүү ачааг хэмжээнээс нь илүү хүнд жинтэй байлгахгүйн тулд сонголтоо зөв хийх нь хамгаас чухал. Хуримаа хийхээсээ өмнө хангалтòай урт хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе. Тав биш 50-н жил нэг дээвэр доор амьдрах хүнээ сонгож байгаа гэдгээ битгий мартаарай.

3. Бие биедээ цаг гарга Цаг хугацаатай өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд хосууд бие биедээ цаг гаргах гэдэг төвөгтэй асуудлуудын нэг болчихоод байгаа гэж болно. Гэвч аль болох 2 биедээ, гэр бүлдээ цаг гаргаж байх нь бат бэх гэр бүлийн сайн хөрс болж өгдөг. Бие биеэ анзаарч, хайхраагүй өнгөрөөсөн тэр цаг мөч бүрээр та хоёр бие биеэсээ холдож байдаг гэдгийг санахад илүүдэхгүй Биз ээ.

4. Мэдрэмжтэй бай Яг л анх дурлаж, хайрлалцаж байсан үеийн мэдрэмжээрээ бай. Хайртдаа бэлэг, сюрприз барьж, болзоонд урьж, хааяадаа лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга. Хариуд нь та хоёр үүнээс ч илүү их зүйлийг амьдралаас авах болно.

5. Ярилц: Илэн далангүй ярилцах нь аливаа асуудал хуримтлагдаж проблем бий болохоос урьдчилан сэргийлдэг, нэгэнт үүссэн асуудлыг ухаалагаар шийдэх боломж олгодог чухал зүйл. Юу хүсэж байгаа, яамаар байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Их энгийн юм шиг атлаа ихэнх нь өөрийн мэдэлгүй амьдрал дээр энэ алдааг гаргачихсан байдаг.

6. Сонс: Хүнийг сонсож чадна гэдэг бол урлаг хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хайртыгаа хааяа ч гэсэн сонсож дотоод сэтгэлийг нь чагнаж чаддаг бол харилцаанд нэг их асуудал үүсээд байхгүй.

7. Итгэж бас үнэнч бай: /Маш чухал зүйл./ Бүх зүйл харилцан итгэлцэл дээр, урт хугацааны нөхөрлөл үнэнч байдалд тогтож байдаг гэвэл та эсэргүүцэхгүй биз ээ. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгаж байдаг.

8. Тусалж дэмж: Хамтын амьдрал гэдэг хамтын хөдөлмөр юм. Нэг нь ажиллаж, нөгөө нь хэвтээд байвал юуных нь хамтын амьдрал байх билээ. Хэрвээ та түүний төлөө сэтгэл, хүч гаргадаг бол тэр ч гэсэн танд мөн л тийм байдлаар хандах болно. Үргэлж бие биедээ бие болоод сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харьцааг бий болгодог.

9. Уйдна гэдгээ хүлээн зөвшөөр: Уйдалт бол бүх амьд амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс хэзээ нэгэн цагт бие биенээсээ уйдна гэдгээ мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Нөгөө сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус бүх гэр бүлд тохиолддог асуудал. Харин энэ үеийг хэрхэн даван туулахаа бод.

10. Хэсэг хугацаанд тусдаа байж үз. Хааяа идэр залуу насаа дурсаж ярилц. Байдлыг арай өөр, эерэг өнцгөөс нь харах гээд үз. Хувийн орон зайгаа хадгал Хэдийгээр эхнэр, нөхөр болно гэдэг нэг л хүн болж байгаа гэсэн үг гэдэг боловч эр, эм хоёр бие биенээ а,б-гүй мэддэг болчихвол амьдрал сонирхолгүй болчихно гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Бид хоёр эхнэр нөхөр гээд хамаг байдгаа хамж шимж яриад, аав ээж, ах дүүгийнхээ долоон булчирхайг тоочоод байх хэрэггүй. Эхнэр нөхөр хүмүүст ч гэсэн ярих, ярихгүй юм гэж байдаг. Балансыг нь барьж, тааруулж байх хамгаас чухал. Сонирхолтой, учир битүүлэг зүйл үргэлж хүний сэтгэлийг татаж байдаг шүү дээ.